Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тунд 10247 хүн хамрагдаад байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн дархлаажуулалтын дөрөвдүгээр тунг хийж эхлээд буй. Өнөөдрийн байдлаар 10247 хүн дөрөвдүгээр тундаа хамрагдсан гэж Засгийн газраас мэдээллээ. Тодруулбал, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсад Омикрон хувилбар тархаад байна. Дэлхийн олон улс орон Омикроныг хохирол багатай даван туулах арга замыг хайсаар байна. Гэхдээ үүнд вакцин маш чухал болохыг онцолж буй. Вакцин нь Омикрон хувилбараас 70-75 хувиар хамгаална. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай.

Халдварын оргил үе энэ сарын 20-ноос ирэх сарын 10 хүртэл байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 67.9 хувь нь нэгдүгээр тундаа, 66.6 хувь нь хоёрдугаар тунд, 29.1 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан байна.

Харин өнөөдрийн байдлаар 20147 хүн дөрөвдүгээр тундаа хамрагдсан" гэлээ.

ЗГ: Хүүхдийн мөнгө авахдаа сар бүр хүсэлт гаргах асуудлыг дахин судлах үүргийг өглөө
ЗГ: Хүүхдийн мөнгө авахдаа сар бүр хүсэлт гаргах асуудлыг дахин судлах үүргийг өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд