Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Европчуудын талаас илүү хувь нь ойрын хоёр сарын хугацаанд омикроны халдвар авна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Коронавирусийн омикрон хувилбар ойрын зургаагаас найман долоо хоногт нийт Европчуудын талаас илүү хувьд нь халдварлах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан мэдэгджээ.

Европ тивд халдварын тохиолдол өндөр байгаа бөгөөд зарим улс орнууд хязгаарлалтыг нэмэгдүүлж, Австри, Грек, Итали зэрэг бусад орнууд вакцинтай холбоотой шинэ журмаа олон нийтэд танилцуулжээ.
ДЭМБ-ын Европ тивийг хариуцсан захирал доктор Ханс Клюге "Европ болон Төв Азийн орнууд 2022 онд ковидын хүчтэй дарамтад цохиулсан хэвээр байх болно. Бүс нутгийг хамарсан баруунаас зүүн тийш чиглэлтэй омикроны давалгаа үргэлжилж байна. Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн тооцоолсноор ойрын 6-8 долоо хоногт бүс нутгийн хүн амын 50 гаруй хувь нь омикроны халдвар авах болно" гэжээ.

Орон сууцанд түймэр гарч, 5-9 насны гурван хүүхэд угаартжээ
Орон сууцанд түймэр гарч, 5-9 насны гурван хүүхэд угаартжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд