Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ С.Жавхлан: “С.Жавхлан“ нэртэй тоглолтоо энэ сарын 17-нд зохион байгуулна

Ангилал
Бусад
Хэзээ
Унших
1 минут 22 секунд

МУГЖ дуучин С.Жавхлан энэ сарын 17-нд Монгол Бөхийн өргөөнд болох "С.Жавхлан" нэртэй тоглолтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд олон үйл явдал болж өнгөрөн дурсамж, түүх болон үлдлээ. Өнгөрсөн хугацаанд миний бие маш тааруу байлаа. Хүнд өдрүүдийг өнгөрөөлөө. Хамаг Монголын ах дүүсийнхээ буянд босоод ирлээ.

2022 он маш сайхан ерөөлтэй жил гарч байгаа. Олон түмэндээ, ахмад буурлууддаа, ахан дүүстээ баярласнаа илэрхийлээд МУГЖ С.Жавхлангийн "С.Жавхлан" нэртэй тоглолтыг Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос 28-ны хооронд гэж товлогдсон байсан хэдий ч цаг үеийн шаардлагаар нэгдүгээр сарын 17-нд нэг л өдөр хийхээр боллоо. Уран бүтээлчид маань 100 хувь бэлтгэлээ хангасан байгаа учир нэг мөр цуцалж боломгүй байна. Хамтарч ажиллах байгууллагуудад нээлттэй. Орон нутгийн түмэн олондоо ч мөн удахгүй очих болно. Цаашлаад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтайгаа уулзах болно" гэв.

“Иргэдээ түр болон байнгын ажлын байраар хангаснаар сумын иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан“
 
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.