Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэдээ түр болон байнгын ажлын байраар хангаснаар сумын иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Сүхбаатар аймгийн 264 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс өөрийн хүсэлтээр татгалзжээ. Ингэснээр тус аймгийн Наран сум аймагтаа хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй анхны сум болсон юм. Тиймээс энэ асуудлаар Наран сумын Засаг дарга Л.Очоос дараах мэдээллийг авлаа.

-Танай сум Сүхбаатар аймгийнхаа хүнсний эрхийн бичиггүй анхны сум боллоо. Хүнсний эрхийн бичиг авдаг хэдэн өрх айл байсан бэ?

-Манай сумын 12 айл өрх хүнсний эрхийн бичиг авдаг байсан. Одоо бол хүнсний эрхийн бичиг авдаг айл өрх байхгүй. Бүгд ажлын байраар хангагдаж байгаа гэж хэлж болно.

-Ажлын байраар хангах чиглэлд ямар бодлого барьж ажиллав?

-Байнгын болон түр ажлын байраар хангаж байна. Жижиг дунд үйлчилгээ явуулах айл өрхийг бодлогоор дэмжихээс гадна хамтын бүлэг хоршоо байгуулж дэмжлэг үзүүлж байна. Мөн манай төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүнсний эрхийн бичиг авдаг айл өрхийг түр болон байнгын ажлын байраар хангах санал хүсэлтийг бүрэн хүлээж авсан. Үйлчлэгч, цэвэрлэгч гэх мэт ажлын байруудыг санал болгож, ажилд зуучилсан. Ажлын байраар хангагдсан иргэд ч сэтгэл өндөр байна. 12 айлынхаа долоон өрхийг албан газруудад хүлээлгэн өгсөн. Харин үлдсэн таван өрхийн үйлдвэрлэл явуулах тал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого чиглэл барьж байна.

-Өрхийн үйлдвэрлэл гэдгийг тодруулбал?

-Талх нарийн боовны үйлдвэр, блок үйлдвэрлэх, малжуулах төсөл, өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Хүнсний эрхийн бичгээр сард 48 мянган төгрөг авдаг байсан бол одоо орлого нь түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдсэн. Цаашид ганцхан манай сум биш бусад хүн ам багатай Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээ гэх мэт сумуудад энэ ажлаа уриалж байна.

Өрхийн үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд ХХҮГ-аас дэмжих зүйлс ч их бий. Хүнсний эрхийн бичиг авахаа больсон айл өрхүүдээ шууд хаяхгүй. Үр дүнг нь тултал гаргахын тулд л хичээж ажиллах болно. Энэ ажилд зөвхөн СЗДТГ-аас гадна мал олонтой айл өрхүүд ч мөн хамжиж байна.

УУХҮЯ: АИ-92 шатахууны үнэ өссөн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнтэй холбоотой
УУХҮЯ: АИ-92 шатахууны үнэ өссөн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнтэй холбоотой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.