Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ эх орондоо авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд


Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штаб БНСУ-аас ирж байгаа тусгай нислэгийн үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

"Чингис хаан" музейг 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.