Энэ онд ЖДҮ-ийн газар нь хоёр эх үүсвэрээр зээл олгох юм. Үүнд ЖДҮ-ийн сангаас 20 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй зээл, засгийн газрын "10 их наяд" цогц төлөвлөгөөний хүрээнд олгох гурван тэрбум төгрөгийн зээл багтаж байна. 2020 онд нийтдээ 1579 төслийг хүлээн авч, 249 төсөлд 22 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: "Энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөөд байна. Нэг ЖДҮ эрхлэгчид хамгийн ихдээ 2.5 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. ЖДҮ-ийн сангаас буюу шууд олгож буй 3 хувийн хүүтэй зээл 300 сая хүртэлх байдаг бол түүнээс дээш зээл авах бол заавал банкаар дамждаг зохицуулалттай" гэв.