ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаа, чанаргүй зээлийн асуудлаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "300 гаруй зээлдэгчийн асуудал дээр ажиллаж байна. 100 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн асуудал үлдсэн. Сангийн үйл ажиллагааг ХХААХҮЯ болон хоршооны бодлого зохицуулалтын газрыг хөгжүүлэх сангийн бүтцийг нэгтгэн агентлаг байгуулсан. Байгуулагдах үедээ зээлийн эргэн төлөлт маш муу буюу 60 орчим хувьтай байсан. 2020 онд зөрчилтэй зээлдэгчдээс дөрвөн тэрбум төгрөг л орж ирдэг байсан юм. Зөрчилтэй хэсгээс 16 тэрбумыг төвлөрүүлсэн. Зээлдэгч нарын шүүхийн процессийг удаашруулах сонирхол их байдаг.
ЖДҮ-ийн сангийн зээл авахад ирээдүйн орлогыг барьцаалсан нөхцөл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцаалахдаа өндрөөр үнэлсэн тодорхой хэд хэдэн тохиолдлууд бий" гэв.