Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Никитон“ хамтлагийн “Монголдоо хайртай“ онлайн тоглолт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд


Дэлхий даяар тархаж буй коронавируст халдвар болоод Монгол орны 10 аймаг, 40 сумдад зудтай тэмцэж буй байгууллага, албан хаагч, малчин, иргэдэд туслах "Монголдоо хайртай" аян үргэлжилж байна.

Тус аяны хүрээнд зохион байгуулагдаж буй "Никитон" хамтлагийн онлайн тоглолтыг өнөөдөр 20:00 цагаас "On&Off" продакшны студийн тайзнаас "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 

Онлайн тоглолт "Монголдоо хайртай", "Ard News" фейсбүүк хуудас, ӨМӨЗО-ны "Хийморь" IPTV-ээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад шууд хүрнэ. 

Тоглолтод Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа, поп дива Ж.Алтанцэцэг нар оролцоно. 

ТООН МЭДЭЭЛЛҮҮД: Коронавирусний халдварын тохиолдол нэг сая давлаа
ТООН МЭДЭЭЛЛҮҮД: Коронавирусний халдварын тохиолдол нэг сая давлаа
 
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.