Энэ он эхлэхтэй зэрэгцэн БНХАУ-ын Ухань хотын хүнсний захаас шалтгаан нь тодорхой бус уушгины хатгалгаа бүртгэгдэв. Дээрх вирусийн халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй коронавирусний шинэ төрөл юм. COVID-19 вируст халдвар дэлхийн 206 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, нэг сая гаруй хүнд халдварлаад байна.
Тус вируст халдварын улмаас 53 мянга гаруй хүн нас барсан төдийгүй ДЭМБ-аас цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан билээ. Бид энэ удаад Worldometers-ийн статистикт тулгуурлан коронавируст халдварын тархалттай холбоотой тоон үзүүлэлтүүдийг танд ойлгомжтой байдлаар харуулж байна.
Та график тус дээр хулганаа байрлуулж, тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан харах боломжтой. Мөн десктоп компьютерээс үзвэл зохимжтой.
Дүрслэл 1. COVID-19 вируст халдварын идэвхтэй тохиолдлын тоо, халдвар тархсан улс орнууд
График 1. Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо (Эх сурвалж: Worldometers)
График 2. Идэвхтэй тохиолдлын тоо (Эх сурвалж: Worldometers)
График 3. Өдөрт шинээр нэмэгдсэн тохиолдлын тоо (Эх сурвалж: Worldometers)
График 4. Халдвар тархсан улс орнууд (Эх сурвалж: Worldometers)
График 5. Тухайн өдөрт нас барсан өвчтөний тоо (Эх сурвалж: Worldometers)
График 6. Нас баралтын түвшинг (насаар)