Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1040 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 697 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 298 нь орон нутгаас илэрчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд:
- Хөнгөн-809
- Хүндэвтэр-2316
- Хүнд-401
- Маш хүнд-21 хүн байна.
3547 хүн эмчлүүлж байгаагаас 511 нь хүүхэд, 246 жирэмсэн эмэгтэйчүүд байна. Гэрийн хяналтад 8111 хүн байна.