Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 дүгээр тунгийн дархлаажуулалт эхэллээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 14 секунд

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Тушаалаар 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ.

Дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм.

Харин нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой. 4 дүгээр тунд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонгох боломжтой юм.

Түүнчлэн 12 нас хүрч буй хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж.

Худалдааны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлтийг хамгийн их ирүүлжээ
Худалдааны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлтийг хамгийн их ирүүлжээ
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо