Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд ирэх боломжгүй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд


Индонезид бэлтгэл хийж байсан хүүхдүүд тусгай нислэгт багтаагүй гэх асуудал иргэдийн дунд яригдаад буй. 

 

Энэ талаар өчигдөр  УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүн эх орондоо ирэхийг хүсэж байгааг бид ойлгож байна. Индонезид байгаа хүүхдүүдийн асуудлын хувьд гуравдугаар сарын 24-нд Гадаад харилцааны яам бичгээр хандсаны дагуу Японы визийг Индонезоос авч өгсөн. Гэтэл нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгогдсон визээ бүгдийг нь цуцалчихсан.Ингээд Японд очиж чадаагүй асуудал гарсан байхад Гадаад харилцааны яам нэрийг нь хаслаа гэх байдлаар гүтгэж, харлуулж байгаа.Бүгд буцах хүсэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ ярьснаар нь энэ иргэнийг бүртгээд авчихъя гэх зүйл байхгүй гэдгийг иргэд маань ойлгоорой” хэмээн тайлбарласан юм.

СОНГУУЛЬ: Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ нягтлаарай
СОНГУУЛЬ: Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ нягтлаарай
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.