Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины галыг казакруу эргүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
Унших
4 минут 30 секунд

ОХУ Украин руу цэргээ оруулах нь улам бүр бодит болж НАТО сандарч эхэлсэн. Донабасыг тусгаарлаж өмнөд осет маягийн жижиг бие даасан улс болгох төлөвлөгөө нь ил. Ер нь ОХУ бүс нутагт давтамжтай цэргийн ажиллагаа явуулдаг нь ёс болсон зүйл л дээ. (Чечень 2001, Гүрж 2008, Украин крым 2014).

Энэ удаад тэднийг зүүн Европруу шийдэмгий дайрахаас урьтаж CIA Казакстанд гал тавчих шиг боллоо. Фронтыг төсөөлөөгүй зүгт эргүүлэв. Хаа хамаагүй зүүн европ дахь НАТО, Оросын тулааны полигон Казакстан болчихлоо. Орчин үеийн гибрид дайны тод жишээ. Үр дүнд нь гэм зэмгүй олон Казакуудын цус урсаж, хоорондоо буудалцаж байна. Харамсалтай. Одоо Армьяанаар халхалсан ОХУ-ын цэргүүд Казакстанд нэвтрэх нь тодорхой. Оросын хувьд Украинаас илүүтэй Казакстаны асуудал нэг номер болоод ирлээ. Тэд үндсэндээ украин, казак гэсэн хоёр фронттой болсон гэсэн үг. Олон фронтоор байлдвал ялагдана гэж Сталины хэлсэн айхтар үг бий. Казакстаны дотоод үймээнд цэргээ оруулах нь ОХУ-ыг улам муухай харагдуулж олон улсын тавцанд ганцаардуулна. Энэ хооронд НАТО Украин орчмын бэхлэлтээ зузаатгана. Европын интеграцид нэгдэх явц хурдасна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр бүс нутгийнхаа бараг бүх улсыг хяналтандаа байлгах гэдэг Орос амбиц жинхэнэ утгаараа асуудалд орж эхэллээ. Украинруу дайрвал хамар доорх Казакт төрийн эргэлт гарах цаашлаад Киргиз, Тажик гэх мэтээр ардчиллын үнэр авсан улсууд хувьсгалын гинжин хэлхээнд хөвөрч өмнөд талаа барууныханд тавьж өгөх аюул Кремыльд тулгарлаа.

В.Путин Хятадаас харамлаад байсан шинэ үеийн зэвсэгүүд, СУ-75, C400 цогцолбороо тэдний сөргөлдөгч Энэтхэгт өгөхөөр болсон. Ши жин пин үүнийг зүгээр хараад суусангүй ихэд уурлаж шинэ сибирийн урсгал төслийг зогсоож хариу барив. ХАЧА шинжаан орчимд Энэтхэгийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн сургуулилт хийж байна. Хориг, худалдааны дайны улмаас л харилцаа нь найрамдалтай байгаа гэхээс ОХУ, БНХАУ хоёр хэзээ ч нэг тал биш. Алсдаа сөргөлдөх түмэн шалтгаантай улсууд. Алс дорнодод Япон курилын арлаа дувт нэхээстэй. Монголчууд сиймхий гарвал төмөр зам, эрчим хүч, шатахууны хараат байдлаас салчих санаатай. Украйн Европын холбоо НАТО-г дагах замаа хэдийн сонгочихсон, Туркууд хоёрыг сөнөөгч онгоцыг нь унагаж сануулга өгсөн. Газар дундын тэнгист Туркийг үл хүндэтгэж дураараа авирлахыг тэд зөвшөөрөхгүй гэдгээ Кремылид хатуу хэлсэн.Царцаасан мөнгөө авч, Засгийн газраа Америкаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Афганы Талибууд босогчдыг дэмжиж үймээнд хутгалдах магадлалтай болоод явчихлаа.

Товчхондоо ОХУ нь Беларус, хэдэн станыг эс тооцвол бусад бараг бүх хөрштэйгээ дайсагнасан, сөргөлдсөн байдалтай байна. Украин руу дахин орвол хамтын гэрээний орнуудыг чинь задална, самарна гэсэн барууныханы сануулга маш тодорхой. Цаашид үйл явдал хэрхэн өрнөж ямар үр дагаварт хүрч зогсохыг тааж хэлэх эрт байна. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Их гүрнүүд өөрийн нутагтаа дайн хийхээ больсон. Шатрын өрөг дээрх бэрсүүд хүүгээ түлхэж тулалдана. Хэзээ ч идүүлж мэдэх хүү шиг улсууд ялангуяа бид энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж сургамж авах ёстой юм. Эцсийн эцэст ОХУ, барууныханы тэр нь сайн энэ нь муу гэж хэлэх утгагүй. Тэдэнд зөвхөн эрх ашиг л гэж бий. Түүнийгээ гүйцэлдүүлэхээр хэдэн ч Казакстан, Украины хувь заяагаар тоглож чадна.

Хөөрхөн Т.Хулан УДЭТ- таа эргэн ирэхээр болжээ
 
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.