"Хөөрхөн" гэх тодотголтой жүжигчин Т.Хулан Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын урилгаар УДЭТ-таа эргэн ирэхээр болжээ. Тэрбээр урьд нь 8 жилийн турш УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр драмын теартаа орхиод байсан юм.
Энэ тухай түүний нөхөр Д.Галбаяр "Хайрт минь театрын тайзнаа дахин гарч эргэн ирэлт хийх болсонд нь баяр хүргэе. Мөн түүнийг театртаа урьсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ахдаа баярлалаа. Нэгэн цагт театраа үгүйлж, тайзаараа дутаж явсан ханийн минь нар гарч байна" гэжээ.