Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жи тайм“-ын хохирогчдод 7 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн олгоно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хоёр жилийн хугацаанд 12,000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу уг хэргийн хохирогч нарт Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг /долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө/ хувь тэнцүүлэн олгохоор болсон.

Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа явагдаж, одоогийн байдлаар шийтгэх тогтоолын хавсралтад дурьдсан 01-3528 дугаартай хохирогч нарын гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлээд байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

“Тендерийг зохион байгуулалтыг нээлттэй, ил тод болгож хариуцлагажуулах нь зүйтэй“
“Тендерийг зохион байгуулалтыг нээлттэй, ил тод болгож хариуцлагажуулах нь зүйтэй“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд