Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар Баянзүрх  дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3-70 тоотод байрлах “Түрүүний гол” ХХК-ийн “Даян” хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, шар айргийг хураан авч, Цагдаагийн III хэлтэст холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: НМХГ

"Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" хөтөлбөрөөр 108 мянган хүүхдийн 485 мянган шүдийг эмчилжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.