Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрүүл шүд - Эрүүл хүүхэд“ хөтөлбөрөөр 108 мянган хүүхдийн 485 мянган шүдийг эмчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. 

2020 оны дөрөвдүгээр сарын 01-ны байдлаар тус хөтөлбөрт 108,229 хүүхэд хамрагджээ. Эдгээрээс 3542 нь эмчилгээ хийх шаардлагагүй буюу эрүүл шүдтэй хүүхэд байв.

Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 485,502 шүдэнд эмчилгээ хийжээ. Эмчилгээний төрлөөр харьцуулбал цоорлын эмчилгээ, цоорол зогсоох сүүн шүдний түрхлэг эмчилгээ дийлэнх хувийг эзэлж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна