АНУ-ын Дисней компани 1998 онд Хятадын домогт үндэслэсэн Мулан нэртэй анимейшн бүтээлийг дэлгэцнээ гаргаж байв. Энэхүү бүтээлийн уран сайхны кино болгосон хувилбарыг ирэх жилийн гуравдугаар сард зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
Тэгвэл Дисней компани Мулан киноны хоёр минутын урттай анхны трэйлерийг цацжээ. Киноны гол дүрд Хятадын залуу жүжигчин Ифэй Лю тоглосон байна. Тэр тулааны эрдэмд суралцаж, эх нутагт нь ирсэн Хүннүгийн дайчидтай тулалдаж байгааг трэйлэрээс харж болно.
“Мулан” уран сайхны киног ирэх жилийн гуравдугаар сарын 27-нд дэлгэцнээ гаргах юм.