Булган аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд нийт 277 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ.
Булган аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг, иргэн Ө өөрийн эзэмшлийн авто граж дотроо 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.