Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилд үерийн улмаас 18 хүн амиа алдаж, 35,000 гаруй хүн гэр оронгүй болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Бразилийн зүүн хойд бүс нутагт хүчтэй үер буусны улмаас 18 хүн амиа алдаж, 280 гаруй хүн бэртэж гэмтжээ. Үерт Бахиа мужийн 40 орчим хот нэрвэгдсэн талаар мужийн захирагч Руи Коста мэдээлжээ.
Тэрбээр "Энэ бол асар том эмгэнэл. Би Бахиагийн ойрын түүхэнд ийм зүйл харснаа санахгүй байна. Маш олон байшин, гудамж бүрэн усанд автсан" гэжээ.

Бахиагийн иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр 35,000 гаруй хүн гэр оронгүй болсон байна. Бразилийн цаг уур, байгалийн гамшгийн хяналтын агентлагууд Бахиа мужид дахин үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж байгаа бөгөөд хур тунадас дор хаяж мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: CNN

“Караоке эрхлэх зөвшөөрлийг нийслэлийн Соёл урлагийн газраас авах шаардлагагүй“
“Караоке эрхлэх зөвшөөрлийг нийслэлийн Соёл урлагийн газраас авах шаардлагагүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.