Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Хотын төвд түгжирч байгаад Баянхошуунд очоод дөрвөн эгнээ замаар давхиад яах юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд "100,000 сая ам.долларын зээлийг дэмжиж байгаа ч төслүүдийг дэмжмээргүй байна. Авто замын түгжрэлийн үндсэн шалтгааныг юу гэж тодорхойлсон бэ. Гол шалтгаан нь уулзваруудын нэвтрэх чадвар. Хичнээн зам өргөсгөөд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол түгжрэл буурахгүй. Хотын төвд түгжирч байгаад Баянхошуунд очоод дөрвөн эгнээ замаар давхиад яах юм бэ. Зураг төсвүүдээ яаж хийсэн бэ. Төслүүдээ арай өөрчлөөд баруун, зүүн дөрвөн зам зэрэг томоохон төвийн уулзваруудынхаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил хийх хэрэгтэй. Нэг уулзварын нэвтрэх чадвар муу болохоор төв зам тэр чигтээ түгжрээд байна" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Бүх тооцоо судалгааг хийсэн. Гол замын уулзваруудтай санал нэг байна. Гол замын уулзваруудыг өөр төслөөр УИХ-ын хаврын чуулганаар оруулж ирэн танилцуулахаар бэлдэж байна" гэв.

ХНХЯ: Таван жилийг долоон жил болгосноор нэг хүний тэтгэвэр дунджаар 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
ХНХЯ: Таван жилийг долоон жил болгосноор нэг хүний тэтгэвэр дунджаар 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд