Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ хөгжиж буй орнуудад коронавирусний хямралтай тэмцэхэд 2.5 их наяд ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 55 секунд

 

 

  •  Нэг их наяд долларын зээл, тусламж
  •  Хөгжиж буй орнуудын нэг их наяд ам.долларын өрийг энэ онд цуцлах
  •  Эрүүл мэндийг сэргээх 500 тэрбум доллар шаардлагатай бөгөөд буцалтгүй тусламж хэлбэрээр тараах

Дэлхийн хүн амын гуравны хоёр нь хөгжиж буй орнуудад (Хятадыг эс тооцвол) амьдардаг бөгөөд эдгээр улс орнууд COVID-19 цар тахлын үед урьд өмнө учирч байгаагүй эдийн засгийн хохиролд өртөж байгаа тул НҮБ эдгээр улсад 2.5 их наяд ам.долларын тусламжийг үзүүлэхээ мэдэгдлээ.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай харьцуулахад тахал өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн цочрол нь хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлж байна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага болох UNCTAD 3-р сарын 30-нд нийтэлсэн тайландаа дурджээ. "Цочролд орсон эдийн засгийн уналт улам газар авч байгаа бөгөөд үүнийг цааш хэрхэн үргэлжлэхийг таамаглахад хэцүү болж байна.  Хөгжиж буй орны эдийн засгийн хувьд байдал сайжрах үед улам дордсон байх болно" гэж UNCTAD-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухиса Китуи хэллээ.

COVID-19 цар тахал Хятадаас цааш тархаж эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд хөгжиж буй орнууд хөрөнгийн урсгал, өсч буй бондын тархалт, валютын ханш суларч, экспортын орлогоо алдах, үүнд түүхий эдийн үнэ унаж, аялал жуулчлалын орлого буурах зэрэгт асар их цохилт өгсөн.

Эдгээр арга хэмжээний дийлэнх нь 2008 онтой харьцуулахад илүү хурцадмал байдалд орсон байна. Энэ оны эхэн үеэс тэдгээр улсын валютын ам.доллартай харьцах ханш 5%-25% хүртэл буурсан нь өмнөх санхүүгийн хямралын эхний үеүдтэй харьцуулахад илүү хурдацтай байгаа юм. Хөгжиж буй олон улс орнуудын бараа бүтээгдэхүүний үнэ гадаад валютаас ихээхэн хамаардаг бөгөөд хямрал эхэлснээс хойш үнэ нь огцом унаж эхэлсэн. Энэ жилийн үнийн уналт 37% -тай байна гэж тайланд дурдсан байна.

Хөгжиж буй орнуудад шидэт мөнгөний мод байдаггүй

Дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг орнууд болон Хятад улс Засгийн газрын томоохон багцуудыг нэгтгэж, эдийн засагт 5 их наяд долларын дэмжлэгийг гаргасан. Энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй хямралд таамаглаагүй арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн болон сэтгэл зүйн хувьд хэр хэмжээний цочролд хүргэснийг харж болох юм.

Хөгжиж буй орнуудад ноцтой хүндрэл учруулж болзошгүй магадлал өндөр байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам бүр доройтож байгаа энэ үед санхүүгийн болон валютын хязгаарлалтыг чангалах шаардлагатай.

UNCTAD нь хөгжиж буй орнуудад ойрын 2 жилийн хугацаанд хямралыг хохирол багатай даван туулахад 2-3 триллион ам.доллар хүртэлх санхүүжилтыг тооцоолжээ. Энэхүү хямралд яаралтай хариу арга хэмжээ авахад мөнгө, төсөв, дутмаг хөгжиж буй орнуудад гамшигт үзэгдэл болж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг зогсоох болно.

ЮНЕСКО-гийн даяаршил, хөгжлийн стратеги хариуцсан захирал Ричард Козул-Райт хэлэхдээ "Өндөр хөгжилтэй орнууд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд болон өрхүүдийг их хэмжээний алдагдалдлыг зогсоохын тулд" шаардлагатай бүх зүйлийг хийж байна” гэсэн юм.

ЮНКТАД нь дөрвөн тулгуурт стратеги санал болгож байна

  • 1 их наяд долларын хөрвөх чадвар бүхий “амь тариа”; Олон улсын валютын санд одоо байгаа тусгай эрхийг дахин хуваарилах, дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан 2009 онд өгсөн хуваарилалтаас давж гарах шаардлагатай.
  • Хямралтай байгаа эдийн засгийн хувьд тусгай өр төлбөрийг нэн даруй зогсоох, өрийг чөлөөлөх шаардлагатай.
  • Сүүлийн 10 жилд зарцуулалт нь тодорхойгүй байгаа ХДХВ-ийн нэмэлт 500 тэрбум долларыг яаралтай тусламжийн үйлчилгээ болон нийгмийн тусламжийн хөтөлбөрт хамруулах.
  • Хөрөнгийн гадагшлах урсгалын өсөлтийг бууруулах, хөгжиж буй орнуудын зах зээл дээрх борлуулалтаас үүдэлтэй хууль бус байдлыг бууруулах, валютын болон хөрөнгийн үнийн уналтыг зогсоох.

Эх сурвалж: www.unctad.org, МҮХАҮТ

2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 08-наас өмнө бүртгүүлнэ
2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 08-наас өмнө бүртгүүлнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.