Хүннү рок урсгалыг бий болгон, дэлхийд танигдаж яваа "The Hu" хамтлагийн "NME" сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
"The Hu"-гийнхэн энэ жилийн эхээр манай сайт мэдээлэхдээ: "Бид хөгжим болон дайчин сэтгэлээрээ нэгдсэн хамтлаг юм. Ийм хэцүү цаг үед бид бие биенээ өдөр бүр дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байна. Бид Австралид байхдаа шинэ дууны хөгжим зохиож, бичлэг хийхэд ихэнх цагаа зарцуулж байгаа” гэсэн юм.
Энэ жилийн эхээр Лондонд байрлах NME-ийн байранд “The Hu” хамтлагынханыг урьж дэлхийг тойрсон аялан тоглолтынх нь талаар илүү ихийг мэдэхийг хүссэн юм.
-Лондон хотод байх нь Улаанбаатарт байхаас эрс тэс ялгаатай байна уу?
Галаа: Соёл болон бүх зүйл нь өөр. Гэхдээ энэ бол 21-р зуун. Бүх улсад "Бургер кинг" байдаг шүү дээ.
-Та анх хэрхэн метал урсгалыг мэддэг болсон бэ?
Энхүүш: Анх авга ахаасаа мэдэж авсан гэж бодож байна. Тэр лам хүн байсан. Мөн ээж маань Орост коллежид сурч байсан. Надад винил авчирч өгдөг байсан. Би эхлээд Нирвана, дараа нь Мэйден, Металлика нарын дууг сонсдог байсан, мөн Бурханы дууг их сонсдог байсан.
-Продюсер Даашка уг өвөрмөц дууг гаргахад тусласан. Тэгвэл Монголын уламжлалт хөгжим ба метал хоёрын хооронд байгалийн уялдаа холбоо байдаг гэж та бодож байна уу? Эсвэл энэ Даашкагийн санаа байсан уу?
Галаа: Дашка хамтлаг байгуулахаасаа өмнө үргэлж метал урсгалын дуу хийдэг байсан. Харин бид металлик дуунуудыг нь зэмсэг дээрээ тоглохыг хичээдэг байсан. Продюсер Дашкаагаас эхлэлтэй энэ "Hunnu rock" нь зөвхөн хүнд төрлийн рок хөгжим биш. Энэ нь түүнээс илүү эрч хүчтэй төрөл.
-Таны дуунд Монголын уламжлалт зэмсэгээр метал өнгө аяс эгшиглэх нь хэр чухал гэж бодож байна.
Жаяа: Энэ магадгүй бидний дууны хамгийн чухал мөн чанар юм. Монгол хөгжим бол бидний хөгжмийн үндэс суурь. Тийм учраас морин хуур, товшуур, хонхорхой гэх мэт нэрээр нэрлэгддэг монгол морин хуурыг бид ашигладаг. Энэ өвөрмөц дууг бүтээхэд бүгд нөлөөлдөг.
-Яагаад "The Hu” гэж нэрлэхээр шийдсэн бэ?
Гала: "Хү" гэдэг нь Монгол хэлээр "хүү", "охин", "хүн", "хүмүүс" гэх мэт хүнтэй холбоотой бүх зүйл нь "Хү" -гээр эхэлдэг. Англи хэл дээр ч мөн адил "хүн" (human) гэдэг нь "hu" -ээр эхэлдэг шүү дээ. Бид өөрсдийн хөгжмийг хэн ч, ямар ч онцгой нөхцөлгүйгээр хүн бүр сонссоосой гэж хүссэн учир ийм нэр өгсөн.
-“The Hu” хамтлаг Монголд хэр танигдсан бэ?
Галаа: Тэд биднийг “Домогт хамтлаг” болохыг мэддэг. Мөн бид ард түмнээ маш их хүндэлж хайрладаг.
-Таны хамгийн сүүлийн ганцаарчилсан уран бүтээл "Их Чингис хаан"-ы тухай байв. Таны хийж буй хөгжимд Монголын түүх, өв соёл хэр чухал вэ?
Жаяа: Бидний хувьд өв уламжлал, түүх маш чухал зүйл юм. Дэлхийн талыг эзлэж явсан энэ аугаа түүхийг дэлхийд сонсгохыг хүссэн. Түүнийг аугаа дайчин байсныг мэддэг хэдий ч өөр бусдыг нь мэддэггүй. Тэрээр дэлхийн анхны шуудангийн үйлчилгээ, олон улсын худалдаа , хамгийн чухал нь XV зуунд байсан Монголын эзэнт гүрэнд анхны шашны эрх чөлөөг авчирсан алсын хараатай хүн байсан. Эдгээрийг би хүмүүст хүргэхийг хичээсэн. Мөн бид өөрсдийнхөө хойч үеийг их хүндэтгэдэг. Тийм учраас ахмад настан, эцэг эхээ хүндэтгэх талаар үргэлж дуулдаг.
-Дэлхий ертөнц Монголын талаар юуг мэдээсэй гэж хүсч байна?
Жаяа: Монгол бол маш сонирхолтой газар. Жишээлбэл: бид олон мянган жилийн турш нүүдэлчин амьдралаар амьдарч байсан улс. Та Монголд очлоо гэхэд нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүсийг харах боломжтой. Тэд малаа маллаж, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй амьдарч байна. Энэ үнэхээр сайхан зүйл.
-Таны видеог дэлхий даяар сая сая хүн үзэж байгааг мэдэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Тэмка: Нэгдүгээрт, бид ямар ч уран зураачийн адил маш их амжилтанд хүрэхийг хүсдэг байсан. Гэсэн хэдий ч бодит байдал бидний хүлээлтээс хавь илүү байсан. Бид маш их баяртай байгаа.
-“The Hu” ирээдүйд ямар байх бол?
Жаяа: Бидэнд хийх зүйл их байна. Бид аль болох урт хугацаанд идэвхтэй байж, олон цомог гаргаад, дэлхийн өнцөг булан бүрт очиж монголчууддаа өөрсдийн мессеж, соёлоо хуваалцахыг хүсч байна. Бид домогт хамтлаг болохыг хүсч байна.
Эх сурвалж: NME
Орчуулсан: Н.Мөнхзаяа