Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Роснефть”-ийн удирдлагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, тус улсын “Роснфеть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” болон “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзав. Уулзалтаар шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныг захиалгын дагуу тогтвортой гүйцэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярьж тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав. Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах боломжийг судалж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

ЧУУЛГАН: 120 минутад 143 хуулийг эцэслэн батлав
ЧУУЛГАН: 120 минутад 143 хуулийг эцэслэн батлав
 
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг ажлаас нь чөлөөлж, “халагдахыг дээрээс албаджээ“
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг ажлаас нь чөлөөлж, “халагдахыг дээрээс албаджээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.