УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, 143 хуулийг эцэслэн баталсан. Чуулганы нэгдсэн хуралдаан хоёр цагийн хугацаанд үргэлжилж, өнөөдрийн хэлэлцэх сэдэв дууссан тул өндөрлөсөн.
Чуулганы хуралдаан эхлэн, хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудалтай холбогдуулан үг хэлэх горимын санал гаргасан ч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүн үг хэлэх боломжгүй болсон тул хуралдаанд ирсэн АН-ын бүлэг чуулганыг орхин гарсан.
Ингэснээр танхимд 44 гишүүн үлдэж хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтад оролцсон юм. Танхимын гишүүдээс 143 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих, эсэх санал хураахад дийлэнх тохиолдолд 90-ээс дээш хувийн саналаар дэмжигдсэн бөгөөд зарим тохиолдолд хуулийг төслийг 100 хувийн саналаар батлав.
Товчхондоо өнөөдрийн чуулганы хуралдаан 120 минутын турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт 143 хуулийн төслийг эцэслэн баталсан нь нэг минутад 1.19 хуулийн төсөл баталсан үзүүлэлт болов.