Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“III тунтай иргэдэд омикроны эсрэг биеийн түвшин өндөр байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 41 секунд

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүмүүсийн 44.1 хувь III тунд хамрагдсан. Мөн нийт хүн амын 26 хувь хамрагдаад байна. Бүүстэр тунгийн хамралт 9-10 сартай харьцуулахад 90 хувь буураад байгаа юм. Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Улс орнууд бүүстэр тунг омикроноос хамгаалах гол зэвсэг гэж үзэж байна. Их Британы ЗГ өдөрт 800 мянгаас нэг сая хүнийг бүүстэр тунд хамруулж эхэлсэн ба цэргийн эмч нарыг дайчлан ажиллаж байгаа.

Их Британийн судалгаагаар 2 тун Файзер ба Астра зенека 10-40 хувь хамгаалж байгаа бол 3 дахь тун 71-76 хувь хамгаалж байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Файзер компаний судалгаагаар 2 тун хийлгээд нэг сар, 3 тун хийлгээд нэг сар болсон хүмүүс дээр Омикрон вирусын эсрэг neutralizing essay test хийхэд бүүстэр тунтай хүмүүсийн эсрэг биеийн түвшин өндөр байсан бөгөөд Израйль улсын судалгаа мөн ийм үр дүн өгсөн.

Манай улсын иргэдийн 80 хувь нь Синофармын 2 тунтай ба үүн дээр Файзер болон ижил тунгаар нь бүүстэр хийхэд халдвараас сэргийлэх өвчлөл ба хүндрэлээс сэргийлэх үр нөлөө өндөр байгаа нь судалгаагаар нотлогдсон" гэв.

Э.Бат-Үүлийн талаар ХЭН, ЮУ  гэв
Э.Бат-Үүлийн талаар ХЭН, ЮУ гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.