Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүлийн талаар ХЭН, ЮУ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 35 секунд

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан Д.Гантулгад зургаан жилийн ял оноосон талаар бид өмнө мэдээлсэн.

Улаанбатар хотын дарга асан Э.Бат-Үүл баривчлагдахдаа "Намаа нэгтгээрэй" хэмээн хэлсэн билээ.

Тэгвэл түүний журмын нөхөд энэхүүү асуулдал даар дараах байр суурийг илэрхийллээ.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "МУУХАЙ ӨДӨР" хэмээжээ.

2. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Э.Бат-Үүл зүгээр ч нэг хүн биш. Ардчиллын лидер хүн"

"Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. Монгол Улсад хууль шүүх гэдэг юу болсон юм. Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүст хоёр нүүр гаргадаг зүйл хэвээр байгаа юм шиг байна. Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Сүүлийн үед ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу. Үүнийг би нэг намын, нэг хүний асуудал биш. Үүн дээр анхаарал тавьж ажиллан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй"

3. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Цочирдож байна"

"Идэр залуу нас, идэвхит амьдралаа эрх чөлөөт Монгол хүний төлөө зориулсан Э.Бат-үүл баатарын маань эрх чөлөөг хасчээ. Цочирдож байна. Эрх чөлөөг эрхэмлэгч, эрх чөлөөг эдлэгч хэн бүхэн энэ хүний төлөө дуугарах ёстой. Ардчиллын лидерүүдийг ээлж дараалан гутаах замаар ардчилсан тогтолцоог хэврэгшүүлж бна. Сэрэмжилцгээе" гэв.

4. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ"

5. Сэтгүүлч Урантогтох "Тэр Монгол хүний эрх чөлөөний төлөө тэмцсэн"

6. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Өнөөдөр Монголд хүний эрх. эрх чөлөө гэдэг юм байна уу. Иргэдийн нэг хэсгийг хэлмэгдүүлээд байж болох уу. Э.Бат-Үүлийн хувьд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй гэхдээ түүний гавьяа их" гэв.

7. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай " Аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ"

"Аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй байсан хэргийнх нь төлөө нийслэлийн удирдлагуудаас нэхэмжлэл гаргасны дагуу ийм шийдвэр гаргалаа. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана"

“Омикроны шинж тэмдэг хөнгөн гэж үзэж болохгүй“
“Омикроны шинж тэмдэг хөнгөн гэж үзэж болохгүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.