ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.12.17/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикрон хувилбарын халдварын нууц хугацаа богиноссон бөгөөд хүмүүс халдвар авсанаа мэдэхгүй олон хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна. Иймд халвар бүртгэгдсэн зарим улс орнуудад зул сарын хүлээн авалтыг мөн гэр бүлээс гадуур тэмдэглэхийг хориглолоо.
Вирусын халдварыг өвчтөн өөрт шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад тараадаг, шинж тэмдэг илрэхээс өмнө халдвартай байдаг, шинж тэмдэг хүнд үхэл өндөртэй вирусын хувилбарын үед өвчтөн хурдан нас барсанаас олон хүнд халдвар тарааж амждаггүй, харин нууц үе богино хувилбарын үед гадуур их явж илүү олон их халдвар тараадаг ба Омикронд ийм эрсдэл байна.
Омикроны шинж тэмдэг хөнгөн гэж үзэж болохгүй. ӨАБНУ хүн ам залуу бөгөөд дундаж нас 27.6 байгаа ба тус улсад газарзүйн байрлалаас шалтгаалан зуны улирал байгаа бөгөөд ӨАБНУ-д өвчлөл хөнгөн байна манай улсад хөнгөн байна гэж үзэх үндэслэл болохгүй. Монгол улсад өвлийн хахир хүнд улирал ирсэн, монголчууд томуугаар маш хүнд өвддөг , хавсарсан өвчтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр бөгөөд хүндрэл тохиолдох эрсдэл өндөр байна. ӨАБНУ судалгаагаар урьд нь Дельта хувилбараар өвдсөн хүмүүс дахин өвдсөн тохиолдол 11 сард 3 дахин нэмэгдсэн бөгөөд манай улсад мөн Альфа ба Дельта хувилбараар өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсдэлтэй" гэв.