Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дельта ба омикрон хувилбараар зэрэг халдвар авч өвдөх эрсдэл үүсч байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 52 секунд

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Их Британи улсад өнгөрсөн долоо хоногт омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдсэн. Тус улсад тохиолдлын тоо эрс нэмэгдсэн бөгөөд нэг өдрийн дотор тохиолдлын тоо 12 хувиар нэмэгдсэн байна. Иймд тус улсын Засгийн газраас орны ачаалал нэмэгдэж, нас баралт 75 мянгад хүрэх эрсдэлтэй хэмээн тооцоолсон.

Лондон хотод л гэхэд гэрээсээ гарахгүй байгаа бөгөөд дэлгүүрт 2м зай барьж оочерлон замууд машингүй ба метроны буудлууд хоосон хүнгүй байна. Тус улсын эрүүл мэндийн систем энэ ачааллыг даахгүй гэдгээ зарласан ба нэг шалтгаан нь эрүүл мэндийн салбарын маш олон ажилчид өвдөж ажиллах хүчний дутагдалд орноо манай хувьд ч ийм эрсдэл байгаа.

1-2 сарын дараа дэлхийн дийлэнх орнуудад Дельта хувилбар ба Омикрон хувилбар зэрэгцсэн давалгаанд өртөх эрсдэл олон улс орнуудад үүсээд байгаа өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж тохиолдолд Дельта ба Омикрон хувилбараар зэрэг халдвар авч өвдөх эрсдэл ч үүсээд байна. Омикрон хувилбар дэлхийн бүх улс орнуудад заналхийлэл учруулж байна. Цаашид долоо 1-2 сарын дараа дэлхийн улс орнуудад Өмнөд Африк ба Их британид, Дани, Бельгид үүсээд байгаатай адил хүнд байдал үүсэх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад дельта хувилбараас 70 дахин хурдан хуваагдаж олширч байгааг нотолсон бөгөөд халдварлах чадвар өндөр байгаагаас уушигны эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч олширон үрэвсэл үүсэж байна гэсэн судалгаа гарсан бөгөөд ийм шалтгаанаар Омикрон хувилбарын голлож бүртгэгдэж байгаа 5 шинж тэмдэг бол илүү амьсгалын дээд замтай холбоотой шинж тэмдэг болох нус гоожих, хоолой өвдөх, найтаах, ханиах, мөн бронхитын цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэгүүд илэрч байна мөн ядарч цуцах толгой өвдөх гэсэн томуу төст шинж тэмдэг давамгайлж байна" гэв.

“ДЭМБ бүүстер тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн“
“ДЭМБ бүүстер тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.