ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дэлхий дахинд омикрон хувилбарын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын халдварлах түвшин урьд урьдын бүх хувилбараас хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон. ДЭМБ-ын зүгээс улс орнууд эрүүл мэндийн салбарын бэлтгэлээ хангахыг уриалсан бөгөөд нэг жилийн өмнөхтэй харьцуулахад улс орнуудын эрүүл мэндийн салбар суларсан байгаа нь байдлыг хүндрүүлж байгааг мэдэгдсэн. ДЭМБ-ын зүгээс вакцины бүүстер тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн" гэжээ.
“ДЭМБ бүүстер тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.