Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: ИТХ-ын ажлын албаны 162 орон тоо хасагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж шийдвэрээ танилцууллаа. Гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭ газрын дэд дарга У.Бямбасүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбэээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагын бүтцийг цомхон чадварлаг болгох боломжтой гэж харж байна. Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 35-аас хэтрүүлэхгүй, сумынх 3-4, дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны орон тоо, дүүргийн иргэдийн хүн ам, газар нутгаас хамаарч 8-21 хооронд байхаар тогтоосон. Бүтэц орон тоог тогтоосон шийдвэр ирэх оны 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ оновчтой болж байна гэсэн үг. Иргэдийн хурал нь орон тоогоо өөрөө тогтоодог байсан бол одоо Засгийн газар тогтоож өгч байна. Ингэснээр 162 орон тоо хасагдаж байна" гэв.

“Арбитрын маргааныг хойшлуулж, эвээр хэлэлцээр хийх саналыг Рио Тинто ирүүлсэн“
“Арбитрын маргааныг хойшлуулж, эвээр хэлэлцээр хийх саналыг Рио Тинто ирүүлсэн“
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц