Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1484, аврах ажиллагааны 194 буюу нийт 1678 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ЭМЯ: 94 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн энджээ
ЭМЯ: 94 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн энджээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.