Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италид иргэд нь дэлгүүрүүдээ эвдэж оръё хэмээн уриалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 56 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Италид цагдаа нар үймээн самуун, дээрэм болохоос сэргийлж харуул хамгаалалтанд гарчээ.
  • Албаны хүмүүс хорио цээрийн энэ үед хүмүүс дэлгүүрүүд рүү  дайрч орох, үймээн самуун үүсгэхэд бэлтгэж байна гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.

Сицилийн арал дээр байрлах Палермо хотын гудамжинд цагдаа  нар харуул хамгаалалтанд гарчээ. Учир нь хэсэг бүлэг хүмүүс сошиал медиагаар дэлгүүрүүдээ эвдэж оръё хэмээн уриалж, үймээн самуун дэгдээж болзошгүй  аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Албаны хүмүүс улс нийтийн хорио цээрийн энэ үед хямралаас үүдэлтэй хүчирхийлэл, дээрэм тонуул, үймээн үүсэх вий гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс тус мужид үймээн гарахаас урьдчилан сэргийлэх нь засгийн газрын тэргүүн зорилт болж байгааг захиргааний стратегийн хэлэлцээрийн үед  нэрээ нууцласан Италийн албан тушаалтнууд хэллээ.

Даваа гарагт Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанза хэлэхдээ: “ Ковид-19 халдварын тархалт удааширч байгаа хэдий ч улс нийтийн хорио цээр ядаж “Улаан өндөгний баяр” хүртэл үргэлжлэх ёстой .” гэв.

Дэвсгэр мэдээлэл: Нас баралт, эдгэрэлтийг эс тооцвол халдвар авсан хүний тоо1648-аар өсч, 75528 хүрчээ. Энэ нь 3 сарын 10-наас хойшхи хамгийн бага тохиолдол болоод байна.

                                                                                                                                                                                                                                                                      Эх сурвалж: SCMP 

Судалгаа: Монгол улсын ноолуурын зах зээлийн 2020 оны төлөв байдал
Судалгаа: Монгол улсын ноолуурын зах зээлийн 2020 оны төлөв байдал
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.