БНХАУ-аас эхлэн дэлхийд тархаад байгаа цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг өсөлт буурч, аялал жуулчлал, агаарын тээвэр, худалдаа үйлчилгээ гэсэн олон салбарын хувьд зогсонги байдалд ороод байна. Дэлхий эдийн засаг улам даяарчлагдаж, улс орнуудын эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээний харилцан хамаарал урьд өмнөхөөс илүү болсон энэ үедэдийн засгийн хямрал өмнөхөөс илүү байх таамаглалыг олон улсын байгууллагууд,эдийн засагчид, судлаачид дэвшүүлж байна.
2019 оны байдлаар Монгол улсын угаасан ноолуурын 100 хувийг эзэлдэг БНХАУ, самнасан ноолуурын экспортын 85 хувийг эзэлсэн Итали улс орнуудад вирусын халдварын улмаас эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байна. Ялангуяа боловсруулсан ноолуурын зах зээлд голлох байр суурь эзэлдэг Европын орнууд, түүний дотор Итали, Англи,Герман улсын хувьд эдийн засаг буурахаар байна. БНХАУ 2018 онд самнасан ноолуурынхаа 60 орчим хувийг Итали улсруу экспортолсон байна.
2009 оны эдийн засгийн хямрал, 2015-2016 оны эдийн засгийн хүндрэлийн үед түүхий ноолуурын үнэ 24-25 хувиар, самнасан ноолуурын экспортын дундаж үнэ 30-31 хувь тус тус буурч байжээ. Ноолуурын зах зээлийн индикатороос үзвэл 2018 оны 12 сарын 31-нээс хойш үнийн индекс тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. 2020 оны 1 сарын 29-ний байдлаар дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын өмнөх сараас 0.08-1.88 хувиар буурсан байна. Хятад, Иран, Монгол улсын индекс 1999, 2009-2010, 2016-2018 онуудад бууралттай байсан байна.(www.gschneider.com)
Ноолуурын эцсийн бүтээгдэхүүний дотоодын борлуулалт гадны жуулчдын худалдан авалт их нөлөөлдөг. 2020 оны хувьд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, жуулчдын тоо эрс буурах хүлээлттэй байна.
Цар тахлаас шалтгаалан тулгарах эдийн засгийн хямралыг 2009 оноос хойш тохиолдож байсан хямралуудын үр дагавартай адилхан тусна гэж өөдрөгөөр тооцоход 2020 онд түүхий ноолуурын дотоодын үнэ ойролцоогоор 60 мянган төгрөг байх тооцоо гарч байна.
НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙНТОЙМ
Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд үүнээс БНХАУ дангаараа 12 мянган тонн ба 50%-ийг,Монгол улс 9,6 мянган тонн буюу 40%-ийг нийлүүлж байна. Ноолуур боловсруулах үйлдвэрлэлээр Итали, Их британи улсууд тэргүүлдэг.
Цар тахлаас шалтгаалан тулгарах эдийн засгийн хямралыг 2009 оноос хойш тохиолдож байсан хямралуудтай ижил үр дагаварыг авчирна гэж үзвэл 2020 онд түүхий ноолуурын дотоодын үнэ ойролцоогоор 60 мянган төгрөг байх тооцоо гарч байна.Энэ нь одоо үүсээд байгаад нөхцөл байдалтай харьцуулбал өөдрөг төсөөлөл гэж хэлж болох бөгөөд цаашид энэ үнэ хэд хүртэл буурах талаар таамаглах боломжгүй байна.
МҮХАҮТ-аас “Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, хэрэгцээ” судалгааг 55 аж ахуйн нэгжид хийсэн байна.
Судалгаанд оролцсон ААН-үүд нь 276.6 тонн түүхий ноолуур, 77 тонн угаасан ноолуур, 396 тонн самнасан ноолуур, 248.4 тонн утас, 992 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй байна. Урьдчилсан тооцоогоор 2020 онд 3.7 мянган тонн түүхий ноолуур шаардлагатай ба зарим ААН-үүд цар тахлын нөхцөл байдлаас эрэлт эрс буурсан учир одоогоор тооцох боломжгүй гэжээ.Түүхий ноолуурын дотоодын үнийн хувьд ААН-үүд-ийн 13% нь 50 мянга хүртэл, 41% нь 50-70 мянга, 28% нь 70-90 мянга, 18 хувь нь 90 мянган төгрөгөөс дээш байна гэсэн хүлээлттэй байна.
НООЛУУРЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭРЭГЦЭЭ
МҮХАҮТ-аас 2020 оны 3 дугаар сард “Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, хэрэгцээ” судалгааг явуулж үүнд 55 аж ахуйн нэгжоролцсон. Судалгаанд оролцсон ААН-үүдийн70% нь сүлжих, 10% нь самнах, 7% нь ээрэх, 5% нь угаах, 8% нь бүх шатны үйлдвэрлэлийг явуулдаг бөгөөд28% нь том, дундаж ахуйн нэгжүүд,72% ньжижиг, бичилаж ахуйн нэгж байна.Судалгааны үр дүнг тоймлон үзүүлбэл:
Түүхий эд материалын нөөц:
Судалгаанд оролцсон 55 ААН нь 276.6тоннтүүхий ноолуур, 77 тонн угаасан ноолуур, 396 тонн самнасан ноолуур, 248.4 тоннутас, 992 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Урьдчилсан тооцоогоор 2020 онд 3.7 мянган тонн түүхий ноолуур шаардлагатай базарим ААН-үүдцар тахлын нөхцөл байдлаас эрэлт эрс буурсан учир одоогоор тооцох боломжгүй гэжээ.
Ноолуур бэлтгэлийн үнэ ханшны хүлээлт:
Түүхийноолуурын дотоодын үнийг2020 онд судалгаанд оролцогчдын13% нь 50 мянган төгрөг хүртэл, 41% нь 50-70 мянган төгрөг, 46% нь 70 мянган төгрөгөөс дээшбайна гэсэн хүлээлттэй байна.
ААН-үүдийн санхүүгийн байдал, хэрэгцээ:
ААН-үүдийн 83.3% нь зээлийн үлдэгдэлтэй ба нийт зээлийн үлдэгдлийн хэмжээ 259.3 тэрбум төгрөг байна. Зээлийн үлдэгдэлтэй ААН-үүдийн 31 хувь нь 8-12%-ийн, 52 хувь нь 12%-иас дээш хувийн хүүтэй зээлтэй байна.
Судалгаанд оролцсон нийт ААН-ийн шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 360.3 тэрбум төгрөг бөгөөд 91% нь санхүүжилт авах шаардлагатай гэсэн ба 56% нь хөнгөлттэй зээл, 33% нь арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.Санхүүжилтийн хэрэгцээний 27%-ийг эргэлтийн хөрөнгөнд, 20%-ийг машин тоног төхөөрөмж худалдан авах, 22%-ийг маркетинг, судалгаа, шинжилгээний зардалд, 16%-ийг шинээр ажлын байр бий болгох, ажиллагсадыг сургаж чадавхжуулахад зарцуулах төлөвлөгөөтэй гэжээ.
Зээлийн хүүгийн тохиромжтой түвшинг 59% нь 3 хүртэлх хувь, 24% нь 3-5 хувь, 15 хувь нь 5-8 хувь гэж үзжээ.
Эх сурвалж : МҮХАҮТ