Туркийн Истанбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг 18:8 оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлж буй юм. Эргэн сануулахад, Г.Болор-Эрдэнэ нь "Токио 2020" Паралимп наадамд шагналт долдугаар байр эзэлсэн билээ.
"Парис 2024" Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Ташрамд дурьдахад, Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ой тохиож буй энэ жил дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлагад оролцож байгаа тамирчид Туркээс дэлхийн аваргын алтан мeдаль хүртсэн өндөр амжилтыг үзүүллээ.