Монгол Улсын их хурлаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Ардчилал, хүний эрхийн өдөр болгон тэмдэгдэж байхаар 2004 онд хуульчилжээ. Энэ өдөр АН-аас зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй индэр" цуглаанд УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөн дарга Д.Ганбат ирж үг хэллээ.
Тэрбээр "Хүний эрхийн энэхүү цуглааныг зохион байгуулахад хүртэл цагдаа хүчний байгууллагаас ямар нэг байдлаар саад учруулах гэж оролдож, үйл ажиллагаа явуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань Хүний эрхийн өдөр ч зөрчигдөж байгаад харамсаж буйгаа бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдээд, Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байнга зөрчигдөх болсныг сануулж, эрх нь зөрчигдөж буй аливаа үйлдлийг эрс эсэргүүцэн, хууль эрх зүйн шаардлагатай бүх шинэчлэлийг хийлгэхийн төлөө зүтгэнэ" гэнэ.
Мөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй залуу үеийнхэндээ талархал илэрхийлж, тэдний төлөөлөл болгон иргэн Д.Монголхүүд "Хүний эрх хамгаалагч"-ийн өргөмжлөлийг гардууллаа.