Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: И-Монголиа системд орсон эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

E-Mongolia-д орсон төрийн 316 үйлчилгээг танилцууллааХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим засаглалыг бий болгох зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хийж ажиллаж байна" хэмээн онцлоод төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиад эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг оруулсан ба арванхоёрдугаар сарын 1-нээс ашиглаж эхэлсэн талаар танилцуулсан юм. Үүнд дараах 9 төрлийн үйлчилгээ багтжээ. Тодруулбал,

-Эмнэлгүүдэд үзлэгийн цагаа урьдчилж авах

-Шинжилгээний хариу харах

-Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах

-Вакцины гэрчилгээ авах

-Эмнэлгийн магадлагаа авах

-Эрүүл мэндийн даатгалын лавлагаа авах

-Дархлаажсан QR кодын батламж авах

-Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас авах

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг авдах болох бэлтгэл ажлыг хангаж байгаа ба ирэх долоо хоногоос бэлэн болно.

Г.Занданшатар: 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон
Г.Занданшатар: 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон
 
Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.