Дэлхий дахинд тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор манай улсын олон иргэн, ААН ЭМЯ болон УОК-т хандив өргөөд байна. Мөн сүүлийн нэг сарын хугацаанд гадны улс орнуудын Засгийн газар, байгууллагуудаас ч манай улсад чамгүй хандив, тусламж үзүүлээд байгаа юм.
Тэгвэл тэдгээр тусламжийг хүлээн авах бүртээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон УОК-ийн удирдлагаас хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэж, эзэнд нь хүргэнэ гэдгээ хэлж байсан. Тэрчлэн гуравдугаар сарын эхээр нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг нэн шаардлагатай гэж үзэн хандивын мөнгөнөөс 2 ширхэгийг авсан юм. Мөн үүний дараа буюу 25-ны өдөр Улсын Онцгой комиссоос гаргасан хандив зарцуулах журмын дагуу тусгаарлах байранд шаардлагатай 32 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийт 34,441,700 төгрөгөөр авах аймгийн Засаг даргын захирамж гарсан гэх мэтчилэн зарцуулагдаж байна.
Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яаманд цугларсан мөнгөн хандивыг тооцоолж үзвэл 6 тэрбум 460 гаруй сая төгрөг цуглажээ. Энэхүү дүн нь тухайн байгууллагуудын зарлан мэдээлэх хуудсуудад нийтлэгдсэн хандивыг нэгтгэсэн үзүүлэлт бөгөөд албан ёсны дүн биш юм.
Тэгвэл бид хоёрдугаар сараас хойш ард иргэд ААН-үүдээс цугларсан хандивуудыг та бүхэнд нэгтгэн танилцуулж байна. Гэвч үүнд бараа материалын тусламжуудыг оруулаагүй, зөвхөн мөнгөн хандивуудыг багтаасан гэдгийг анхаарна уу.
(Та дараах графикуудыг десктоп компьютерээс харвал оновчтой.)
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ИРГЭД, ААН, БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУДААС ХАНДИВЛАСАН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ
Мөнгөн дүн (төгрөгөөр)
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ИРГЭД, ААН, БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУДААС ХАНДИВЛАСАН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ
Мөнгөн дүн (төгрөгөөр)