Хьюстэн Рокетс, Брүүклин Нетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 114:104 харьцаагаар Рокетс хожлоо. Рокетс улирлыг тун тааруу эхэлсэн хэдий ч сүүлийн долоон тоглолтдоо дараалан хожил байгуулаад байгаа юм.
Өнөөдрийн тоглолтод Рокетсоос Эрик Гордон 21, Гаррисон Матьювс 19, Жош Кристофер 18 оноо авч багаа хожилд хөтөлсөн байна. Харин Нетсээс Кэвин Дурант тоглолтод оролцоогүй бол Жэймс Хардэн 25 оноо 11 самбар, Кам Томас 18 оноо авчээ.