Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“30, 40 жил НД-аа өндөр хувиар төлсөн хүмүүс 5 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгох хэрэгтэй”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврийг долоон жилээр бус таван жилээр тогтоох хуулийн төслийг өргөн барих саналаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүргүүлсэн. Тэгвэл хуулийн төслийн талаар тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "2016 онд МАН ялж, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдсанаар тэтгэврийг тогтоохдоо тав биш долоон жилийн дунджаар тогтоодог болсон. Энэ нь 30, 40 жил шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр хувиар төлсөн иргэдэд хохиролтой шийдвэр болсон. Тиймээс долоо биш таван жилээр тогтоолгох, 2018 оноос хойш тэтгэвэрээ тогтоолгосон хүмүүс дахин бодуулах, цаашлаад тэтгэвэр тогтоолгох гэж буй хүмүүсийг таван жилээр цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь, арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон боловч байнгын хорооны дарга нь хэлэлцүүлсэнгүй.

Энэхүү хууль хэрэгжсэнээр 140 орчим мянган иргэн 120 мянган төгрөгийн тэтгэврийг илүү тооцуулж авах боломж бүрдэж байгаа. Мөн үүнд зарцуулах жилийн хөрөнгө нь 16 тэрбум. Богд Зонхова хөшөөний тал хэмжээний хөрөнгө л гэсэн үг. Энэ хэмжээний мөнгөөр ахмадуудынхаа асуудлыг шийдвэрлэх нь өнөөдрийн эрх баригчдын хувьд хамгийн чухал асуудал. Тиймээс арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад энэхүү хуулийг оруулахаар тэмцэж байгаа" гэв.

“Эрээний хил маргаашаас нээгдэж, автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ“
“Эрээний хил маргаашаас нээгдэж, автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ“
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.