Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын сэтгүүлчдийг “сэтгүүлчид бус тагнуулчид“ хэмээн АНУ-аас хөөнө гэж мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 33 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнууд өөрийн улс дахь Хятадын сэтгүүлчдийг албадан хөөнө гэж мэдэгджээ.
  • АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус тэднийг сэтгүүлчид биш туршуулууд гэжээ.
  • Одоогоор хоёр улс коронавирусийг тойрсон асуудлаар бие биеэ буруутгаж байна.

АНУ болон БНХАУ-ын дунд өрнөж буй маргаан үргэлжилсээр байна.

Трампын засаг захиргааны албан тушаалтнууд тус улсад ажиллаж буй Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдыг албадан хөөх тухай хэлэлцээрийг эрчимжүүлэхээ мэдэгджээ. Тэд Хятадын тагнуулчид ялангуяа НҮБ дахь хэвлэлийн ажилтнууд АНУ-д тагнан турших  үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус өөрийн твиттер хуудаснаа "Хятадын коммунист намд ажиллаж буй мэдээллийн хэрэгслүүд суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болсон. Тэд “сэтгүүлчид биш "гадаадын агентууд, туршуулууд" гэж өөрийн тветтер хуудаснаа жиргэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын талыг анх коронавирусийн халдвар илэрч эхлэхэд нь нуун дарагдуулсан. ДЭМБ-д цаг хождож мэдэгдсэн гэж буруутгаж байгаа бол коммунист талаас АНУ-ыг хариу арга хэмжээ шуурхай аваагүй, үл тоосоор халдварыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдварын улмаас алдагдал амсч буй компаниудад туслах тухай мэдэгдэлдээ “Хятад вирус” гэсэн нь Хятадын эх баригчдын шүүмжлэлийг хүртсэн нь энэхүү маргалдааныг улам хурцатгасаар байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын төрийн мэдлийн таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах журмыг АНУ-ын засаг захиргаа чангатгасан юм. Үүний хариуд БНХАУ-ын эрх баригчид "Хэрэв АНУ нутаг дэвсгэрт нь байрладаг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчиж, хяхсаар байвал хариу арга хэмжээ авахад бэлэн байна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-ын “The New York Times”, “The “Washington Post”  болон “The Wall Street Journal” сонины зарим сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг цуцлан “БНХАУ болон тус улсын засаг захиргааны тусгай бүс Хонконг, Макаод Америкийн сэтгүүлчдийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн Хятадын гадаад хэргийн яам мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж:NY times

Нидерландын эмнэлгүүд Хятадаас импортолсон 600,000 орчим маскыг буцаахаар болжээ
Нидерландын эмнэлгүүд Хятадаас импортолсон 600,000 орчим маскыг буцаахаар болжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.