Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Үндсэн хуулийн өөрчлөлт зохистой биш сонсогдоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Үндсэн хуульд хагаслажхийсэн зүйл байсан. 2000 оны Н.Энхбаярын Засгийн газрын таван сайд байсан юм л даа. Тэр үеийн Үндсэн хуулийн заалт юу байсан бэ гэхээр УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн хавсарч болно гэдэг хуультай байсан. Саяын өөрчлөлтөөр гуравны нэг нь хавсарч болно гэсэн хязгаарлалт хийсэн. Одоо эргээд үүнийгээ шүүмжилж эхэлж байна. Үр дүн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна.

Хуулийн ерөнхий зарчим нь тухайн үедээ тодруулаад хэлж, гарцууд нээсэн. Ийм нөхцлийг хуулиар өөрчилсөн нь сайн. Яах вэ, тал талаас нь шүүмжлээд, энэ хуулиа өөрчилсөн. Ер нь хуулийн асуудалд болгоомжтой байж, тогтвортой байлгаж мөрдөхгүй байвал өнөөдөр нэг хууль гаргаад, маргааш нь болохгүй байна гээд байвал улс төрийн тогтворгүй байдал үүсгэдэг. Энэний нэг жишээ нь Үндсэн хуулийн өөрчлөлт болчих вий гэсэн бодол байдаг. Надад зохистой биш сонсогдоод байна. Дөнгөж саяхан Үндсэн хуулиа өөрчилчихөөд, өнөөдөр дахиад өөрчилнө гэдэг нь хэр зэрэг зохистой юм бол доо" гэв.

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.