Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанитай Эрчим хүчний яам өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, албажуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-аас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоолыг гаргажээ. Энэ талаар тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох тогтоолыг сумын ИТХ-аас гаргажээ. Энэ үнэн үү. Ямар шалтгааны улмаас ийм тогтоол гаргах болсон юм бэ?
-Ховд гол дагуух ой мод, хадлан бэлчээр бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох тогтоол гаргасан нь үнэн. Ард иргэд нь эсэргүүцсэн тул ийм тогтоол гаргасан.
-Сумын ИТХ-аас Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол гаргаж болох уу?
-Энэ талаар тайлбарлах шаардлагагүй.