Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адьшаа: Нөлөөллийн бүсэд байгаа 1500 гаруй иргэн тус бүрт 30 сая төгрөг олгох зардлыг станц барих санхүүжилтээс шийдэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

УИХ-ын гишүүн А.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэбүрэн"-гийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барих талаараа мэдээлсэн.

УИХ-ын гишүүн А.Адьшаа "Эрдэнэбүрэн"-гийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа 300 гаруй өрхийн 1500 гаруй иргэнд нэг удаагийн мөнгөн тусламж олгох хуулийн төслийг өргөн барьж байна. Баруун бүсийг хямд төсөр эрчим хүчээр хангах төслийг явуулах асуудал Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж ойлгож, энэ төслийг дэмжиж ажилладаг. Бид үндэсний эрх ашигт хамаарах төслийг явуулах ёстой. Гэхдээ нөлөөллийн бүсэд байгаа ард иргэдийн Үндсэн хуульд заасан баталгаат эрхийг нь хангаж, амьдрах орчин, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь хамгаалах эрхийг нь Монголын төр шийдэж байж, дараагийн асуудлуудыг явуулах бололцоогоор хангах ёстой.

Тиймээс нөлөөллийн бүсэд байгаа 1500 гаруй иргэнд нэг удаа 30 сая төгрөгийн тусламж олгох хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ 30 сая төгрөгийг улсын төсвөөр олгох боломжгүй учраас Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтэд зориулсан 288 сая ам.доллар бий. 216 сая ам.доллараар нь цахилгаан станц барихаар Хятадын компани шалгарсан байгаа. Үүний үлдэгдэл болох 17 сая доллараар нөлөөллийн бүсэд байгаа ард иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг нь хангаж өгөх ёстой" гэлээ.

ШУУД: Эрдэнэбүрэнгийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барина
ШУУД: Эрдэнэбүрэнгийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барина
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.