Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэбүрэнгийн УЦС“ баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэн тус бүрт 15 сая 120 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэбүрэнгийн УЦС" баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тодруулбал, 2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга юм.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Нарантуул, Таван шарын төмөр замын гарам зэрэг дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна
Нарантуул, Таван шарын төмөр замын гарам зэрэг дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.