Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 5-нд 22 настай хохирогч залуу цагдаагийн байгууллагад “Зүс таних хөрш айлын залууд хүчирхийлүүллээ” хэмээн гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон аж.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэлээ.

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг зодсон багш, тус сургуулийн эрхлэгч нар хуурамч дипломтой байсан нь нотлогдсон
Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг зодсон багш, тус сургуулийн эрхлэгч нар хуурамч дипломтой байсан нь нотлогдсон
 
Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.