Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг зодсон багш, тус сургуулийн эрхлэгч нар хуурамч дипломтой байсан нь нотлогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Архангай аймгийн "Ирээдүй" цогцолборын багш нь хүүхдүүдээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл уг асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр "Архангайн цэцэрлэгт хүүхэд хүчирхийлсэн багш нь хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан.

Өнгөрсөн долоо хоногт манай яам хуралдаад цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, дотуур байрны ажилтнуудын дипломыг шалгах ёстой гэж үзсэн. Мөн багш, нийгмийн ажилтан, сургуулийн албан хаагчдын ур чадвар, ёс зүйг сайжруулах шаардлагатай байна. Цаашлаад боловсролын салбарын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэд нь багшлах арга барилаа эзэмшсэн, дипломтой, ёс зүйтэй хүмүүс байна вэ гэдгийг системийн хэмжээнд шалгах хэрэгтэй" гэсэн юм.

“Ерөнхийлөгчийн тэтгэлэг“-ийн болзол хангасан 428 хүүхэд хэлний бэлтгэлд хамрагдана
“Ерөнхийлөгчийн тэтгэлэг“-ийн болзол хангасан 428 хүүхэд хэлний бэлтгэлд хамрагдана
 
“Эрчист Монгол“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 хоногийн өмнө өгчээ
“Эрчист Монгол“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 хоногийн өмнө өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.