Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүндийд 3 жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

Тодруулбал, Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15 сая төгрөгийн хахуулийн мөнгийг өгсөн Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Б, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэжээ.

Хэргийг сануулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Б-д 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д-д 5 сая төгрөг өгч хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгаж байжээ.

“МАН 30,000 орчим гишүүдээ хүний эрх хамгаалагчаар сурган бэлтгэнэ“
“МАН 30,000 орчим гишүүдээ хүний эрх хамгаалагчаар сурган бэлтгэнэ“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.