Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАН 30,000 орчим гишүүдээ хүний эрх хамгаалагчаар сурган бэлтгэнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Энэ үеэр МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын цаашдын зорилгод хүний эрхийг дээдлэх тухай дурдлаа.

Тэрбээр "УИХ-ын хаврын чуулганаар баталсан Азид анхдагч болох хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу МАН нийт гишүүдийнхээ 10-аас дээш хувь буюу 30,000 орчим гишүүдээ хүний эрх хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Хүний эрх бол хүн бүрт ижил тэнцүү байх заяагдмал үнэт зүйл бөгөөд түүнийг хамгаалах гэж хууль баталдаг. Тийм учраас эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог биелүүлж, төр иргэний нийгэм хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх үүргүүдийг сайжруулах чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах болно" гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ