Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппинд эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж явсан онгоц осолдож, 8 хүн амиа алдлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өчигдөр Филиппиний нийслэл Манила хотын Ниной Акино олон улсын нисэх онгоцны буудлаас Токио чиглэлд хөөрсөн RPC 5880 нисэх онгоц осолджээ. Тус ослоор онгоцонд сууж явсан 8 хүн бүгд амиа алдсан бөгөөд онгоц эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж явсан байна. Амиа алдсан 8 хүний 6 нь Филиппиний иргэн, үлдсэн 2 нь Америк болон Канадын иргэд байжээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Ричард Гордоны мэдээлснээр онгоцонд байсан хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд байсан аж.

Манила хотын олон улсын нисэх онгоцны буудлын газраас мэдээлснээр онгоц галын улмаас осолдсон байна.

Эх сурвалж: CNN

 

 

С.Амарсайхан: Амралт, сувилал, фитнес зэрэг үйлчилгээний байгууллагуудын хөл хориог хэвээр үлдээнэ
С.Амарсайхан: Амралт, сувилал, фитнес зэрэг үйлчилгээний байгууллагуудын хөл хориог хэвээр үлдээнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.